Террористуудыг цаазалжээ

Б.Баясгалан
07 сарын 08, 2018

2017 оны зургадугаар сард Ираны нийслэл Тегеран хот дахь парламентын байр болон имам Рухолла Мусави Хомейни-гийн бунханд халдлага үйлдсэн хэрэгт гэм буруутай найман террористыг Ираны эрх баригчид цаазалсан тухай бямба гарагт Tasnim агентлаг мэдээлжээ.
 
Цаазлагдсан террористууд нь “Лалын улс” хэмээх террорист бүлэгт харьяалагдаж байсан аж. Тэдэнд цаазын ял ногдуулах шийдвэрийг 2018 оны тавдугаар сарын 13-нд анхан шатны шүүхээс гаргасан ба Ираны Дээд шүүх зургадугаар сарын 11-нд хуралдаж ялыг хэвээр үлдээсэн байна.
 
Зандалчид 2017 оны зургадугаар сарын 7-нд Тегеранд хоёр террорист халдлага үйлдэж, 17 хүний аминд хүрч, 46 хүнийг шархдуулсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

иран террорист цаазын ял

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.