Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тэсрэх бөмбөг хийдэг этгээдийн гэрт бөмбөг дэлбэрсний улмаас гэр бүлийнхэн нь амь үрэгджээ | Peak News

Тэсрэх бөмбөг хийдэг этгээдийн гэрт бөмбөг дэлбэрсний улмаас гэр бүлийнхэн нь амь үрэгджээ

peak.mn
10 сарын 25, 2018

Даваа гарагийн орой террорист “Талибан” бүлгийн босогчдын хэрэглэдэг тэсрэх бөмбөгийг хийдэг этгээдийн гэрт байсан тэсрэх бөмбөг хугацаанаасаа өмнө дэлбэрсний улмаас уг этгээд гэр бүлийнхний хамт газар дээрээ амиа алдсан тухай Афганистаны хойд нутгийн Фаряб мужийн цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэв.

“Муллах Садрудин гэгч этгээд нь эхнэр болон хоёр хүүхдийн хамтаар амьдардаг байсан бөгөөд түүний хүүхдүүд тав болон найман настай байсан” гэж Афганистаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Мужийн нийслэл Маймана хотын төлөөлөгчийн мэдээлснээр, уг тэсрэх бөмбөг нь аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг онилон замын ойролцоо тавидаг тэсрэх бөмбөг байсан аж.

“Талибан” бүлгийн босогчид Фаряб мужийн зарим нутгийг хяналтандаа оруулсан байдаг бөгөөд тэд биедээ тэсрэх бөмбөг тээн амиа золиослох хийгээд тэсрэх бөмбөгийг замын ойролцоо байрлуулах зэрэг халдлагуудыг удаа дараа үйлддэг юм. Одоогийн байдлаар “Талибан” бүлэг энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

тэсрэх бөмбөг талибанбүлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.