Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Тэтгэврийн даатгалын шимтгэл”-ийг нөхөн төлүүлэх хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив | Peak News

“Тэтгэврийн даатгалын шимтгэл”-ийг нөхөн төлүүлэх хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Б.Болормаа
01 сарын 22, 2021

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. 

Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Уг хуулийн төсөл хоёр хэсгээс бүрдэх бөгөөд үүнд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох байсныг үргэлжлүүлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар зохицуулжээ.

Шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй бөгөөд  “Үндэсний хороо”-ноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 42.000 төгрөг хэвээр үргэлжлүүлэх аж.

Тус хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж, тэдгээрийн нийгмийн баталгааг сайжруулах давуу талтай гэдгийг хуулийн төслийг санаачлагч онцоллоо. Улмаар нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгох иргэдийн тоо багасч, төсвийн ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.