Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“The Boston Globe” сонины байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ | Peak News

“The Boston Globe” сонины байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ

peak.mn
08 сарын 17, 2018

“The Boston Globe” худал мэдээлэл түгээж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дахин буруушаасны дараахан тус сонины байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ. Үүнтэй холбогдуулан тус сонины төв байр хамгаалалтаа чангатгасан байна гэж "Boston 7 News" телевиз мэдээлэв.

"Аюулаас хамгаалах албаны хүмүүс уг хэргийг сүрдүүлгэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Холбооны мөрдөх товчооныхон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээлэлд дурдлаа.

Д.Трампын Засаг захиргаа хэвлэлийн мэдээллийн байгууллагууд руу байнгын дайрч, давшилж буй үйлдэл болон хэвлэлийн эрх чөлөөний тухай нийтлэл гаргах “The Boston Globe” сонины уриалгад АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага нэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Д.Трамп өөрийн твиттер хуудсаараа жиргэхдээ, “The Boston Globe” сонины мэдээлэлд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд, тус сониныг “The New York Times” худалдаж аваад буцаагаад нэг доллароор зарсан гэж бичжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, тус сонин намайг Ерөнхийлөгч болгохгүй гэж нэг талыг баримталсан нийтлэл гаргаж байсны зэрэгцээ одоо миний байр суурийг ганхуулахын тулд худал мэдээлэл бичиж байна гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

the boston globe сонин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.