Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“The Lemons” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ | Peak News

“The Lemons” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ

Л.Дэлгэрмаа
08 сарын 16, 2026

Өнөөдөр “The Lemons” хамтлаг үүсгэн байгуулагдсан 22 жилийн ойг угтсан “The Lemons 22 жил” тоглолтын тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо. Тус тоглолтыг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагаас SocialPay Park-д зохион байгуулах юм. Энэхүү тоглолт нь бүрэн хэмжээний бие даасан тоглолт бөгөөд шинэ цомгийн нээлтээ хийхээс гадна Анар, Одноо, Тулгаа, Өөжгий, Чөөгий гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох бөгөөд Улаанбаатар хотын томоохон задгай талбай SocialPay Park-д болж буй анхны тоглолт юм байна. 

Ийнхүү “The Lemons” хамтлаг 2015 онд 11 жилийн ойгоо “III” цомгийн хамт тэмдэглэж, 2016 онд “Unplugged in UB” нэртэй бие даасан сүүлийн тоглолтоо толилуулснаас хойш 10 жилийн дараа бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирж байна.

 Тус бие даасан тоглолтыг “Монгол Микс Прожект” ХХК-ны хамт олон хамтран зохион байгуулж бол тоглолтод Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох  A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, The Colors хамтлаг, сүүлийн үед хүүхэд залуусын дунд хит болж буй өөрсдийн гэсэн онцлогтой Byeghosts хамтлаг зочин уран бүтээлчээр оролцох бол DJ Kvkene хүрэлцэн ирж нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхээр бэлтгэлдээ оржээ.  

Тасалбарын тухайд Eventx.mn https://www.eventx.mn/event/1896 сайтаас 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Late bird” буюу 89,000 төгрөгийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой бөгөөд  09 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 109,000 төгрөгөөр борлуулах юм байна.

Холбоотой сэдвүүд

хамтлаг концерт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.