Х.Оргил
05 сарын 30, 2018
"The Voice оf Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн шагналын машин болох цоо шинэ Nissan Qashqai автомашинаа өнөөдөр албан ёсоор хүлээн авчээ.
Мөн тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээгээ ч хийсэн байна.
Энэ талаар Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ "Voice of Mongolia 2018 шоуны ялагч Ц.Энгүүн шагналын машин болон 100,000,000 -ын дуу бичлэгийн гэрээний шагналаа авлаа. Түүнд баяр хүргэе. Чамд санал өгсөн зуу зуун мянган хүний хайр хүндэтгэлийн дааж, үе тэнгийнхээ олон залууст сайн үлгэр дууриалал болж яваарай" гэж жиргэжээ.
Voice Mongolia 2018 шоуны ялагч Ц.Энгүүн шагналын машин болон 100,000,000₮-ийн дуу бичлэгийн гэрээний шагналаа авлаа. Түүнд БАЯР ХҮРГЭЕ ????????????????????????
— БАТКА (@Batka_) May 30, 2018
Чамд санал өгсөн зуу зуун мянган хүний хайр хүндэтгэлийг дааж, үе тэнгийнхээ олон залууст сайн үлгэр дууриалал болж яваарай. pic.twitter.com/w5dDd5j6xr
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.