Д.Даваадулам
04 сарын 26, 2023
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ыг түшиглэн 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ-II/ төслийн удирдах хорооны сүүлийн буюу 6-р хуралдаан өчигдөр болж, төслийн 2020-2023 оны үйл ажиллагааны болоод төслийн оролцогч талуудын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.
Мөн “Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх арга зам, үйл ажиллагаа”, “Бүх түвшний боловсролын сургалт үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээрх илтгэлийг хэлэлцлээ.
“ТХБ-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохыг дэмжих”-д чиглэсэн тус төслийн гүйцэтгэлийн үр дүн 100 хувь давж, зорилгоо биелүүлж, сайн хэрэгжлээ гэж төслийн удирдах хороо дүгнэлээ.
Хуралдаанд ТХБ-II төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Швейцарын хөгжлийн агентлагын Хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш болон төслийн удирдах хорооны гишүүд болох БШУЯ, БОАЖЯ-ны зарим газрын дарга нар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ-ын удирдлага, ТХБ-II төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн зөвлөх нарын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
ТХБ-II төслийн удирдах хорооны гишүүн, Швейцарын хөгжлийн агентлагын Хамтын ажиллагааны газрын дэд дарга БЕНУА МЕЭЙР-БИШ:
Монгол Улсын Засгийн газар төсөлдөө эзэн байж, удирдлагаар хангасан, төслийг төрийн, төрийн бус байгууллага түншлэлийн арга хэлбэрээр хамтран хэрэгжүүлсэн зэрэг нь ТХБ-II төслийн онцлог, давуу тал байлаа. Цар тахлын хүнд үе таарч амаргүй байсан ч төслийн баг үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр, бүх шалгуур үзүүлэлтээ хангаж, үр дүнгээ амжилттай биелүүлснийг онцлон тэмдэглүүштэй. Мөн төслийг хэрэгжүүлэх явцад боловсролын сэтгэл зүйчийг санаачлан төрийн өмчит сургуулиудыг сэтгэл зүйчээр хангах ажлыг санаачлан эхлүүлсэн гээд нэмж хэрэгжүүлсэн сайн туршлагууд байна. ТХБ-II төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн тэргүүтэй багт албан ёсоор баяр хүргэе.
ТХБ-II төсөл үндсэн гурван зорилтод үр дүнд хүрэхийг зорьсон
ТХБ-II төслийн үндэсний зохицуулагч А.ЭНХТОГТОХ:
Төслийн үр дүнд Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр зөвлөн туслах хүний нөөцийг гурван түвшинд бүрдүүллээ
ТХБ-II төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын гүйцэтгэх захирал Э.ШИНЭЦЭЦЭГ:
Ингэж мэдлэгийн асар том нөөц бүрдлээ. Үүнийг дагаад мониторинг буюу чиглүүлэгчийн оновчтой загвар мөн бий болж байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд зарим сургууль улсын төсөв хүлээж хугацаа алддаг хэрэгцээгээ ч өөрсдөө шийдвэрлэсэн.
Тосгон, сумын хоёр сургууль хүүхэд хөгжлийн зуслантай болсон, сумын ургууль дотуур байрандаа халуун ус барьж, сурагчдынхаа тулгамдсан асуудлыг шийдсэн гээд дэд бүтцийн томоохон шийдлүүд ч бий. Тухайлбал 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан халуун усыг Архангай аймгийн Батцэнгэл сумын сургууль орон нутаг, компани, эцэг эхчүүдтэй түншилж хоёр жилийн дотор ашиглалтад оруулж чадсан. Үүнээс гадна цахим платформ дээр өөрсдийнхөө төсөл хөтөлбөрийг босгосон сургуулиуд ч бий.
МУ-ын Засгийн газар, ШХА-ын санхүүжилттэй ТХБ-II төсөл нь 2020 оны сүүлээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ оны 5 дугаар сард дуусч байгаа юм. Төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч БОМСТ /Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв/ ТББ нь зорилтот 6 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн нийт 30 сургуульд ТХБ-ыг бүхий л үйл ажиллагаандаа интеграцчилсан “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль” болоход дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.