Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд | Peak News

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд

Б.Баясгалан
08 сарын 06, 2020

Монгол Улсын Онцгой комиссоос энэ сарын 7-ны өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн баталгаажсан нэрсийг  ирүүлсэний дагуу тус ЭСЯ-наас 8 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд дээрх нислэгт багтсан бүх иргэдтэй холбогдож, зохих мэдээллийг хүргэж ажиллав.

Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 16:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. 

Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал I-ийн “F” каунтер дээр үдийн 12:00 цагаас эхэлнэ. Бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.

МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Иргэд тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажина.

Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана. 

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 1 060 000 төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 640 000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байх учиртайг анхаарахыг хүсье. 

0-5 настай хүүхэд төлбөргүй. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдсан байх зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам

Холбоотой сэдвүүд

тусгай нислэг эся япон

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.