Токиод хэт халсны улмаас 45 хүн нас баржээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод хэт халсны улмаас 45 хүн нас барсан тухай эрх баригчид мэдэгдлээ.

Цагдаа болон яаралтай тусламжийн ажилтнуудын мэдээлснээр, хохирогчид 40-90 насны хүмүүс байжээ.

“NHK” телевиз нас барсан 26 хүний амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж, баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ. Тэдний 13 нь гэртээ ганцаараа амьдардаг өндөр настнууд байсан аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

нас барах токио хэт халалт япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.