Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх импортын бүтээгдэхүүн байхгүй' | Peak News

"Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх импортын бүтээгдэхүүн байхгүй"

Б.Баясгалан
11 сарын 10, 2020

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд хаахаар шийдвэрлэлээ. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газар гаргана.

Уг шийдвэртэй холбоотойгоор УОК-ын гишүүн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхвий гэдэг асуудал байгаа. Гэхдээ өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй гэж үзсэн. Өндөг л байж болно. Манай улс өндөгний хэрэглээнийхээ 50 хувийг импортоор авдаг. Импортын өндөгний 94 хувийг ОХУ-аас Алтанбулаг боомтоор авдаг. 

Нефтийн бүтээгдэхүүний импортыг зогсоохгүй, Сүхбаатар боомтоор төмөр замаар орж ирнэ. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хомсдол бий болохгүй гэж үзэж байна" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

алтанбулаг уокшш ц.ганзориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.