Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоов | Peak News

Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоов

Б.Баясгалан
11 сарын 28, 2020

Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. 

Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийж буй. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Мөн боомтод үйл ажиллагаа явуулж буй албан хаагчид дасгал сургуулилт зохион байгуулж, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ, бэлэн байдлыг шалгав. Сургуулилтын явцад гаргасан алдаа дутагдлуудыг газар дээр нь засуулж, албан хаагч нарт хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Энэ үеэр Цагааннуур боомтод “Тандалт судалгааны байр” хүлээлгэн өгсөн. Тус байранд хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслийн жолооч нарын биеийн байдлыг ажиглах, халууныг хэмжих, тандалт судалгаа авах, гадаад паспорт болон техникийн паспортыг ариутгах үйл ажиллагааг явуулж байна. Тус байрыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтээр орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэн хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.