Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цагдаагийн байгууллага иргэдийг 'автобусаар зорч, явган яв' гэсэн шаардлага тавиагүй | Peak News

Цагдаагийн байгууллага иргэдийг "автобусаар зорч, явган яв" гэсэн шаардлага тавиагүй

Б.Баясгалан
11 сарын 13, 2020

Коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, цагдаагийн байгууллагаас өнөөдрийн 17:00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон. Өгөө өглөөний 06:00 цагаас хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор олон нийт буруу ташаа ойлгосон мэдээлэл их гарлаа. Үүнд залруулга хийе.

Дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хэв журмыг тогтоож, үзлэг шалгалт хийж байгаа. Түүнээс биш "иргэдийг нийтийн тээврийн автобусаар үйлчлүүл, машинаараа биш явган яв" гэсэн шаардлага тавиагүй. Хэрвээ ийм алдаа дутагдал гаргасан тохиолдол байвал хүлцэл өчье. 

Хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэрийг өчигдөр орой гаргасан тул мэдээлэл аваагүй иргэд хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож, нэлээд хүндрэл учирсан. Тээврийн цагдаагийн алба хаагчид зам дагуу хөдөлгөөний хязгаарлалт хийж, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх шаардлага тавихад иргэдээс бухимдал илэрхийлсэн зүйлүүд гарсан. 

Тиймээс иргэд УОК, Засгийн газар, Нийслэлийн засаг даргын захирамж, тогтоолыг дагаж мөрдөхийг хүсье. Дараах 13 төрлийн байгууллагын ажилчид автомашинаараа хөдөлгөөнд оролцоно. Тухайн байгууллагын ажилтны үнэмлэх, иргэни йүнэмлэх, томилгоогоор явж буй шийдвэрээ үзүүлснээр чөлөөтэй зорчих боломжтой. Бусад нь оролцох боломжгүй" гэдгийг онцлон хэллээ.

Холбоотой сэдвүүд

б.баатархүү коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.