Цагдан хорих ангиас оргосон этгээд ачааны вагонд нуугдаж хил гарах гэж байжээ

Х.Оргил
06 сарын 21, 2019

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Төмөр гэгч этгээд Урьдчилан хорих 461 дүгээр ангиас өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр оргон зайлж орон даяар эрэн сурвалжлагдсан билээ.

Түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өнөө өглөө Дорноговь аймгаас баривчилсан болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

Оргодол Д.Төмөр 2019 оны зургаадугаар сарын 21-ний 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гарахаар зэхэж байсныг Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдагийн хэлтэст шалгаж байна. 

Холбоотой сэдвүүд

оргодол хүчирхийлэгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.