Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цахилгаан тасарсан үеэр гэдэсний хавдар, бөөрний мэс засал хийжээ | Peak News

Цахилгаан тасарсан үеэр гэдэсний хавдар, бөөрний мэс засал хийжээ

Б.Баясгалан
09 сарын 15, 2018

Улаанбаатар хотын хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09:51 цагт цахилгаан тасарсантай холбоотой тус яам эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. 

Тухайлбал,  УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийлээ.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан.  2 эх кесарев хагалгаанд орсон.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 03:15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна" гэдгийг мэдэгдлээ.

Холбоотой сэдвүүд

цахилгаан эмя

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.