Цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Х.Оргил
04 сарын 08, 2019

Сүүлийн үед эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан нь олныг бухимдуулаад буй. Уг мэдээлэлд Эрчим хүчний зохицуулах хорооны 91 тоот тогтоолыг хавсаргасан байсан юм.

Тэгвэл уг асуудлаар Монгол Улсын Эрчим Хүчний Яам мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Эрчим хүчний зохицуулах хорооны 91 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт, Фэйсбүүк хуудас эзэмшигч зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандах болно.

Хэрэглэгчид та бүхэн эрчим хүчний үнэ тарифтай холбоотой бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mnсайтаас авна уу.

Холбоотой сэдвүүд

эрчим хүчний яам эрчимхүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.