Ц.Бат-Энх: МАН дотор үл ойлголцол байхгүй боллоо

Л.Баяржаргал
09 сарын 13, 2017

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын бага хурлыг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох хугацаа ирэх сарын 6-нд дуусах учир Бага хурлаар сонгох юм байна. Харин бага хурлаас хойш 45 хоногийн хугацаанд намын Их хурлыг зохион байгуулж намын даргаа сонгох шийдвэр гаргасан байна. 

Мөн Ц.Бат-Энх мэдээллийнхээ үеэр "Өнөөдрийн хурлаар УИХ дахь МАН-ын 65 гишүүн хоёр хэсэг болж хагарсан эсэх асуудлаа бүгд нээлттэй ярилцаж, үл ойлголцох зүйл байхгүй боллоо. Тиймээс цаашид улс орныхоо хөгжлийн төлөө эв нэгдэлтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн халуун дулаан уур амьсгалтай хурал боллоо" гэдгийг онцлог хэлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.