Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ц.Батжаргал: Монголчууд хамгийн хүнд үедээ ч байгаль хамгааллаа тэргүүнд тавьж ирсэн | Peak News

Ц.Батжаргал: Монголчууд хамгийн хүнд үедээ ч байгаль хамгааллаа тэргүүнд тавьж ирсэн

Жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь дэлхий дахинд биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг таниулах, хамгаалал, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилготой билээ. 
Байгаль хамгааллын хамгийн үр дүнтэй, урт хугацааны арга нь газар нутгийг тусгай хамгаалалтад авах явдал гэж мэргэжилтнүүд онцолдог. Манай улсын хувьд газар нутгийнхаа 20.7 хувийг тусгай хамгаалалтад аваад буй. Гэвч хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна тэдгээрийн менежмент, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж, шинэчилсэн найруулгыг нэр бүхий гишүүд өргөн мэдүүлээд байна. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ц.Батжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Бичлэг үзэх:


Богдхан уулыг хамгаалах асуудал өнөөдөр л яригдаж эхэлсэн сэдэв биш. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүнд үеийг туулж байх үед ч энэ уулын хувь заяаны тухай томоохон шийдвэрүүд гарч байжээ. 

Энэ талаар тэрбээр "Тэр үед Богд уулын хамгаалалтын бүсийг өөрчилье, энд тэнд нь зам гаргая, бүр хонгил ухъя гэсэн яриа ч гарч байв. Гэхдээ Богд уул бол зүгээр нэг уул биш Улаанбаатар хотын уушги болсон чухал ач холбогдолтой газар. Үүнийг монголчууд эрт үеэсээ  мэдэж, тэртээ 1700-аад онд дэлхийн анхны дархан цаазат газар болгосон байдаг юм шүү. 

Хожим эрдэмтэн экосистемийнх нь ач холбогдлыг үнэлж, олон улсын шим мандлын сүлжээнд хамруулах ажлын хүрээнд Хүрхрээгийн ам, Зайсан орчимд нутаглаж байсан айлуудыг нүүлгэн шилжүүлж байлаа. 

Тэр үед манайх нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн хүнд хэцүү он жилүүд байсан. Сургууль, эмнэлэг, соёлын байгууллагууд төлбөртэй болж, хүмүүсийн амьдрал доройтож байсан цагт ч ард түмэн, малчид маань эсэргүүцээгүй. Төрийн бодлого гэж ойлгож, хүндэтгэж хүлээж авсан. Би тэр хүмүүст өнөөдөр ч гэсэн талархаж явдаг." хэмээн дурслаа. 


Хожимдсон ч засах боломж бий

Мөн тэрбээр "Харамсалтай нь манай төрийн залгамж холбоогүй байдал, хувийн эрх ашиг давамгайлж, Богд уулын амуудыг хүрээлж хот босчхоод буй. 

Энэ талаар үргэлжлүүлэн "Энэ бүхний бурууг мэргэжлийн хүмүүст тохоод өнгөрөх нь өрөөсгөл. Ихэнхдээ улс төрөөс хараат, эрх мэдэл бүхий хүмүүс шууд нөлөөлж, шийдвэр гаргасан байдаг юм. Зарим хуулийн цоорхой ч үүнд нөлөөлснийг хэлэх нь зүйтэй. 

Үүнийг засаж, залруулж болох гаргалгаа нь одоо өргөн барих гэж буй "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга" боллоо. Энд оруулсан хот тосгоны хамгаалалтын бүсийн тухай шинэ зохицуулалт оруулсан нь цаг үеийн шаардлагад нийцсэн.

Хэрвээ энэ хууль батлагдчихвал цаашдаа 2040 онд хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Богд уулын ан амьтдын нүүдлийн коридор, ногоон болон цэнхэр бүсийн асуудлыг тусгасан. Эдгээртэй уялдуулан хэрэгжүүлж чадвал хот төлөвлөлт, газар олголтын замбараагүй байдлыг цэгцлэх боломжтой." гэв.


шилжилтийн үед баталсан хуулийг тогтвортой хөгжлийн үзэлд нийцүүлэх нь

32 жилийн өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг анхлан батлаж байх үед манай улсын хүн ам, эдийн засгийн бүтэц, өнөөдрийнхөөс тэс өөр байлаа. 

Тухайн үед хөдөө аж ахуй эдийн засгийн гол салбар байсан. Өнөөдөр уул уурхай тэргүүлэх байр суурь эзэлж, аялал жуулчлал зэрэг шинэ салбарууд ч хүрээгээ эрчимтэй тэлэх боллоо. Ийм нөхцөлдөө тохируулж, байгаль хамгааллын бодлого шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн дэлхий дахинд “экосистемийн үйлчилгээ” гэх шинэ ойлголт хүчтэй яригдаж байна. 

Өмнө нь тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн үзэсгэлэн, усны нөөц гэдэг байдлаар л хамгаалах хэрэгтэй гэж хардаг байсан бол одоо цэвэр агаар, цэнгэг ус, амьдрах орчны тогтвортой байдлыг бий болгодог үнэт үйлчилгээний эх үүсвэр гэж үзэх болсон. Энэ талаар ч шинэчилсэн найруулгад тусгаж байгаагаараа давуу талтай байна" хэмээн онцоллоо. 



Экосистемийн үйлчилгээ-хүн төрөлхтөн байгалиас хүртэж буй бүх төрлийн ашиг тус, өгөөж юм. Тухайлбал судалгаагаар Богдхан ууланд хоёр цаг алхахдаа цэвэр агаар, сэтгэл зүйн сэргэлт, байгалийн орчинд амрах зэрэг ойролцоогоор 175 мянган төгрөгөөр үнэлэгдэх экосистемийн үйлчилгээ хүртдэг гэж тооцдог.



Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги буюу тусгайлан хамгаалахын учир

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ц.Батжаргал "Дэлгүүрт талх давснаас өөр юмгүй байсан тэр хүнд үед ч монголчууд байгаль хамгааллын бодлогоо урьтал болгож, нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авч, эх дэлхийдээ бэлэг болгоно гэж түүхтэй улс. Өнөөдөр эдийн засаг харьцангуй тэлж, хөгжиж буй улс болчхоод энэ үүргээ умартаж, байгалийн баялагаа бушуухан зарж, хөрөнгөжие гэхчлэн "ядуу" юм ярьж боломгүй санагдах юм. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж харж, хандах хэрэгтэй шүү гэж аминчлан захъя. 

Монголчууд бидний амьдралын хэв маяг байгальтай салшгүй холбоотой. Мал аж ахуй гэдэг зөвхөн мах, сүүний үйлдвэрлэл төдий зүйл биш. Бидний соёл, ахуй, уламжлалт мэдлэгийн цогц юм. Тиймээс байгаль орчин доройтвол зөвхөн эдийн засаг бус үндэстний оршин тогтнох нөхцөлд нөлөөлнө гэж хардаг юм.

Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлт, цар тахал зэрэг шинэ сорилттой нүүр тулж буй энэ үед монголчуудын байгальд зохицсон уламжлалт амьдралын хэв маяг улам үнэ цэнтэй болж байна.

Манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн сүлжээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн бодлоготой уялдаж, олон улсын үнэлгээгээр өндөр үнэлгээ авч байгааг ч мартаж болохгүй. Өргөн баригдаад буй Тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулга нь зөвхөн газрын харилцааг зохицуулах бус, дэлхий нийтийн өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудыг тусгасан, жишиг болохуйц хууль болсон. Улсын Их Хурлын гишүүд өнөөдрийн асуудлыг аргацаах биш, ирээдүйгээ бодсон шийдвэр гаргаж, батлаж, дэмжих хэрэгтэй юм шүү" хэмээн сануулан хэллээ. 

Холбоотой сэдвүүд

байгаль хамгаалал тхгн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.