Б.Баясгалан
09 сарын 12, 2018
Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн өнгөрсөн даваа гарагт боллоо. Энэ үеэр эрчим хүчний салбарын горим ажиллагааны тухай товч мэдээллийг “Дичпетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцуулсан юм.
Системийн горим ажиллагаа зуны бага ачааллын батлагдсан горимын дагуу хэвийн явагдаж байна. Төвийн бүсийн нэгдсэн системийн Pmax=754 МВт хүрч, өмнөх оны мөн үеэс 69 МВт-аар өссөн байна. Үүнийг нарийвчлан танилцуулвал:
Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449,4 сая.кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162,5 сая.кВт.цагаар өссөн. Энэхүү хэрэглээний өсөлтийн 78,2 сая “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая.кВт.цагийг ЭҮДЦС үйлдвэрлэн түгээж дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн диспетчерийн зохицуулалтыг хийж ажиллав.
Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг харъяа байгууллага, газар, хэлтэст үүрэгдлээ. Мөн энэ долоо хоногтоо багтан зарим газруудын бэлтгэл ажилтай биечлэн танилцана гэдгээ хэлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.