Б.Баясгалан
04 сарын 21, 2020
Цагдаагийн ерөнхий газраас үзүүлэх зургаан төрлийн үйлчилгээний төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой боллоо. Энэ талаар “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын захиргааны албаны менежер С. Чулуунхүүгээс тодруулав.
- Ebarimt аппликейшнаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ?
- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Цагдаагийн Ерөнхий Газрын таван төрлийн үйлчилгээ болон нэг төрлийн лавлагааны төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Үүнд:
- Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
- Өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж төрийн үйлчилгээ цэсээс ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР хэсэгт хандаж харгалзах үйлчилгээ эсвэл лавлагаагаа сонгож төлөх товчийг дарснаар өөрийн ашигладаг интернэт банкны аппликейшнийг ашиглан төлбөрөө төлнө. Төлбөр амжилттай хийгдмэгц НӨАТ-ын сугалаатай баримт иргэний ebarimt-д бүртгэлтэй имэйл хаягт илгээгдэнэ.
Бүх банкны аппликейшн ашиглах боломжтойгоос гадна өөр хүний буюу өөрийн ойр дотны хүний Регистерийн дугаарыг оруулан дээрх таван төрлийн үйлчилгээ болон лавлагааг авах боломжтой байгаа.
- Тус үйлчилгээ нэвтэрснээр иргэдэд ямар давуу талтай вэ?
- Төлбөр тооцоог ebarimt аппликейшн ашиглан төлснөөр цаг хугацаа, зардлыг хэмнэн ердөө 1-3 минутад төлөх, мөн баримтаа бүртгүүлж НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болж буйгаараа давуу талтай.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.69] ・ 2020.05.06 Хариулах
Snu bnu bi heregleeni nemtreh kodoo yj olhuu 131313 luu bich heer bolohgui bn