Б.Баясгалан
10 сарын 02, 2020
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улаанбаатар хот 780 орчим км урт засмал замтай, бүртгэлтэй 600 мянга гаруй машинтай. Нэг машины эзлэх уртыг дунджаар 5 метр гэж тооцоход нийт шаардлагатай эгнээний урт 3020 км байна. Нийслэлийн замын сүлжээний ерөнхий урт 779.2 км бөгөөд үүнийг эгнээгээр тооцвол 2154 км юм. Улаанбаатарт машинууд нь багтахгүй болсон нь үүнээс тодорхой харагдаж байна. Зөрүү нь 866 км буюу 173200 автомашин илүү байна. Энэ бол бодит нөхцөл байдал.
Улаанбаатарт замын түгжрэл үүссэн үед иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, гал түймэр, гэмт хэргийн дуудлагад явахад шууд гацаа үүсэж, үйлчилгээ тусламж үзүүлэх ямар ч боломжгүй болж байна. Энэ бол аюул.
Энэ жил Улаанбаатарт автомашины дугаарын зургаан сери задарч, 55.900 тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцсон. Дугаарын хязгаарлалтын дагуу өдөрт 110 мянган машин зогсоогоод байхад түгжрэл арилахгүй байна. Түгжрэлийн талаар гадаад, дотоод болон замын судалгаа хангалттай их байна. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Хэтдээ ажил хэрэг болгоод явах байх.
Ойрын хугацаанд буюу энэ намар, өвөл түгжрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэгт цагдаагийн байгууллагаас нэг санал оруулж байна.
Энэ нь дугаарын тэгш, сондгойгоор долоо, долоо хоногоор хөдөлгөөнд оролцвол яасан юм бэ гэж нийслэлийн иргэдээсээ асууя.
Иргэд дэмжихгүй бол яаая гэхэв, дэс дараалсан алхмуудаа аажим аажмаар аваад явна. Гэхдээ түгжрэл дорвитой арилахгүй. Иргэд маань алтан цагаа, шатахуунаа замын түгжрэлд үрсээр л байх нь. Бодит үнэн ийм байна.
Тиймээс иргэд маань зоригтой шийдвэр гаргаад долоо долоо хоногийн ажлын таван өдөрт тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоод үзвэл зүгээр байна. Мэдээж хүүхдээ сургуулиас нь авах зэрэг асуудал бий. Хүүхдийг ялангуяа очиж авах ёстой. Гэхдээ нэг хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд авах гэж өдөрт 4 удаа замын түгжрэлд орж байна.
Эхний ээлжид авах арга хэмжээ энэ байна. Уг асуудлыг хэлэлцэж, саналаа гаргаж өгнө үү" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [182.160.38.168] ・ 2020.10.06 Хариулах
Zuv demjij bn
Зочин [66.181.161.126] ・ 2020.10.03 Хариулах
Яваагүй өдрийнхөө татварыг буцаан олговол болж байна. Удирдлагуудын хийсэн лайг дандаа яахаараа энгийн ард үүрэх ёстой гэж.
Зочин [103.57.93.24] ・ 2020.10.03 Хариулах
tegsh tegsh bisheer l gargah n zov shuu de. odor unjuud. 1- Hagassain hurtel
Зочин [202.21.109.35] ・ 2020.10.03 Хариулах
Amidrald neg niitsehgui yarih yumaa. Unuu margaashaa argatsaasan
Зочин [66.181.182.155] ・ 2020.10.03 Хариулах
Хамгийн гол зүйл машиндаа биш ээ . Та нар хотынхоо төлөвлөлтөө сайн харалдаа . Бүх юм нь нэг дор шавааралдсан. Яагаад хотоо тэлж болдоггүй юм. Нөгөө тал нь барилга бариулаад, захиалаад байгаа газрууд яагаад цэцэрлэг, сургууль баридаггүй юм вэ. Тэгвэл хүмүүс хот руу хүүхдүүдээ зөөгөөд явахгүй шүү дээ. Хотхон барисан байгуулга бүрэн цэцэрлэг, сургууль бариулах гэрээтэй газар өгчээ. Зөвхөн өөрсдөө л хахууль аваад байх юм. Тэгвэл түгжрэл багасна. Мөн энэ олон дээд сургуулийг цэгцлэж хотоос гаргах хэрэгтэй.
Зочин [103.212.118.243] ・ 2020.10.02 Хариулах
Өдөр бүрээр нь ээлжлүүлбэл яасын. Бүхэл бүтэн таван өдрөөр машингүй гэж юу яах вэ. Ядаж долоо хоногтоо өдөр болгоноор нь тэгш сондгойгоор нь ээлжлүүлбэл яасан юм. Тэгээд тэр санал асуулгыг нь хаана, ямар хаягаар авч байгаа юм бол?
Зочин [66.181.181.251] ・ 2020.10.02 Хариулах
Асуух шаардлагагүй
Зочин [202.55.188.88] ・ 2020.10.02 Хариулах
энэ арай дэнднээ тэрний оронд гаднаас оруулж байгаа машиндаа он заах ямар ч зөвшөөрөлгүй такси үйчилгээ эрхэлж байгаа орон нутгийн болон хотын ноймортой ч хөдөө орон нутгийн хаягтай жолооч нарыг бүртгэлжүүлж хувиараа таксинд явж байгаа нөхдийг таслан зогсоох хэрэгтэй хамгийн их түгжирэлийг эдгээр ухамсаргүй жолооч иргэд үүсгэж байна
Зочин [66.181.161.64] ・ 2020.10.03 Хариулах
Хөдөөнийх гэхээрээ хүн бишүү харин ч хараад байхад хөдөөний номертой машинууд хамгийн соёлтой дүрмээрээ харин эсэргээрээ хотын жолооч нар хэтэрхий шүү нэг л их дүрэм ярисан хүмүүс яс юман дээрээ өөрсдөө дүрмээ мэдэдгүй хот хөдөө гэсэн ялгаварлан гадуурхалтаа болио та нарыг хөдөө очиход хотынх гэж янз бүрээр ярьдаггүй л байх шүү
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
"Хэнэггүй, санамсаргүй байдлаасаа болж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлбэл дараах ялтай"
Б.Баясгалан ・ 11 сарын 25, 2020
Нийгэм
Ж.Амгалан: Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаасан, орох нь нээлттэй байгаа
Б.Баясгалан ・ 11 сарын 11, 2020
Нийгэм
"Өндөр эрсдэлтэй нөхцөлөөс аюултай руу шилжиж болзошгүй байгаа учир УОК-т тодорхой саналууд өглөө"
Б.Баясгалан ・ 11 сарын 09, 2020
Нийгэм
Ж.Амгалан: Гэрийн тусгаарлалтад орсон 14 иргэн сураггүй алга болоогүй, энэ бол ташаа мэдээлэл
Х.Оргил ・ 04 сарын 16, 2020
Нийгэм
Улаанбаатар хотын түгжрэлийн шийдлийг хэлэлцлээ
Х.Оргил ・ 03 сарын 17, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.