Ц.Эрдэнэбаяр: А-92, А-95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгалаа

Б.Баясгалан
07 сарын 09, 2019

Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлийн үеэр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "2019 оны 5 дугаар сарын сүүлээс газрын тосны үнэ буурсан учир автобензин, дизель түлшний хилийн үнэ буурч орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор 6 дугаар сарын эхээр дизелийн жижиглэнгийн үнийг 45-50 төгрөг, А92 автобензины нэг литрийн үнийг 50 орчим төгрөгөөр хямдруулсан. Мөн 7 дугаар сард үнийн өсөлтийг буулгана гэж өмнө нь УУХҮ-ийн сайд Д.Сумеъяабазар мэдээллэсний дагуу өчигдрөөс эхлэн А92, А95-ын жижиглэнгийн үнийг дахин буулгах арга хэмжээ авч байна. 

Улмаар өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцуудаар А92, А95-ын үнийг 50 орчим төгрөгөөр буулгаж байна. 6 дугаар сараар хойш эдгээр төрлийн шатахууны үнийг 100-120 төгрөгөөр буулгалаа" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.