Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулна | Peak News

Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулна

Х.Оргил
08 сарын 22, 2019

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

“Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой сэдвүүд

ебс цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.