Б.Баясгалан
03 сарын 18, 2021
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Засгийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай улс:
Мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улаанбаатар хотын иргэдийг 3, 4, 5 дугаар сард вакцинжуулж дуусна. АстраЗенека вакцин өндөр хариу урвал үзүүлж буй учир 65-аас дээш насныханд бусад төрлийн вакциныг хийнэ. Иргэдэд биеийн байдал, эрүүл мэндийн онцлог зэргийг нь эмч үзэж байж ямар вакцин тохиромжтойг сонгож санал болгоно. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөмлөмжийн дагуу АстраЗенека вакцины хоёр дахь тунг 8 долоо хоног буюу 3 сарын дараа хийнэ. Монгол Улс нийт 2 сая хүндээ 4 сая тун вакцин хийхээр төлөвлөсөн ч элэгдэл хорогдолыг тооцож нийт 4.5 сая тун вакцин татан авна" гэв.
Мөн тэрээр "Өдөрт 120-160 хүнээс коронавирус илэрч, халдварын тоо нэмэгдэж байна. Нөөцөд байсан 1240 ор бүгд дүүрсэн. Дахин 400 ор дэлгэж, нөөцөлсөн. Халдвар тархалт хэн нэгнээс үл хамааран өдөрт хэдэн 10-аараа нэмэгдэж буй ч аль болох бүх нийтийн хөл хорио тогтоож, эдийн засгаа унагахгүйгээр эрсдэл өндөтэй газруудад хэсэгчилсэн хөл хорио тогтоох байдлаар хариу арга хэмжээ авч байна.
Улсын онцгой комиссын тооцоолсноор өдөрт халдварын тоо 200-гаас дээш гарвал Улаан түвшин рүү шилжиж, хөдөлгөөнийг 80-90 хувиар хязгаарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй.
Засгийн газар дахин хөл хорио тогтоохгүй гэсэн амлалтдаа хүрэх гэж нийгмийн эрүүл мэндийг дордуулах байдлаар асуудалд хандахгүй. Эрүүл мэнд, эдийн засгийг хоёуланг нь нэгдүгээрт авч үзэж байгаа" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [150.129.142.32] ・ 2021.03.18 Хариулах
Ихсээд байвал хорьсон нь дээр. Дураараа дургиж болохгүй. Бусдын эрхийг бас бодно шүү. Май ч гэх шиг өвчин тусчихаад хэн рүү буруугаа гээд байгаа юм бэ
Зочин [192.82.68.16] ・ 2021.03.18 Хариулах
Дахиж хөл хорино гэвэл май шүү малнуудаа
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь