Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ц.Нямдорж: Өнөөдөр Ц.Элбэгдорж эрүүдэн шүүсэн ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо | Peak News

Ц.Нямдорж: Өнөөдөр Ц.Элбэгдорж эрүүдэн шүүсэн ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо

Б.Баясгалан
03 сарын 27, 2019

Хууль зүйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны зарим гишүүн С.Зоригтой холбоотой нууцын зэрэглэлээс гаргасан бичлэгийг үзүүлэхийг шаардлаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Олон нийтэд ч үүнийг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр зарим хүн их сандарч байна. Өчигдрөөс хойш сандралын түвшин дээд цэгтээ хүрлээ. Шөнийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийсэн. Өнөөдөр бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийнхнийг цуглуулж, мэдээлэл хийлээ. Зарим зүйл маш тодорхой болж байна. Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан явдал нь илэрчих гээд, тарвага нүхнээсээ гарч ирж бужигнаж буй юм шиг л сандарч мэдэгдлүүд хийж эхэллээ. Тиймээс бодит үнэнийг ард түмэн, УИХ-ын гишүүдэд үзүүлсэн нь дээр. Энэ нь нэг төрлийн ач холбогдолтой. Үүнийг үзүүлбэл хуулийнхан ийм зүйл хийдэг байсан бол цаашдаа үүнийг хийхээ болино. Хоёрдугаарт ард түмэн өөрийгөө хамгаалах мэдрэиж бий болно. Тиймээс заавал үзүүлэх ёстой. 

Харамсалтай бид 2009 онд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихлоо гээд баярлацгааж, 2013 онд дахин алга ташаад л байсан. Эрүүдэн шүүхийг өмөөрдөг Ардчилсан Ерөнхийлөгчтэй л байсан юм байна. Би Ц.Элбэгдоржийн өнөөдөр мэдээлэл хийснийг эрүүдэн шүүх ажиллагаагаа хүлээн зөвшөөрлөө гэж ойлголоо. Өөр ч зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх шөхлөө гэж ойлголоо" хэмээлээ.

Хуралдааныг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

ц.нямдорж ц.элбэгдорж

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.