Цогцсыг таниулахаар ажиллаж байна

Л.Баяржаргал
10 сарын 24, 2017

Отгонтэнгэр ууланд авиралт хийн буух явцдаа цасан нуранги үүссэний улмаас сураггүй болсон 14 хүний цогцсыг Эрлийн бүлгийнхэн олсон. 

Амиа алдагсдын цогцсыг өнөө орой Улаанбаатарт авчирсан бөгөөд яг одоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцсыг таниулахаар ажиллаж байна. Сураггүй болсон 17 хүний ар гэрийнхэн болох 100 гаруй иргэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа цуглаад байна. 

Холбоотой сэдвүүд

отгонтэнгэр уулчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.