Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлжээ

Б.Баясгалан
02 сарын 19, 2019

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдан Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр тус шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулжээ.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өнгөрсөн сарын 16-нд болсон НИТХ-ын хурал дээр өөрийнхөө нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар Хотын даргаар сонгогдсон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Хотын дарга болгохоос татгалзаж буйгаа өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн.

Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэж үзэж намын гишүүнээс хасаж буй аж.


Холбоотой сэдвүүд

с.мөнхчулуун ц.сандуй

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.