Ц.Цогзолмаа: Бүх сургууль бямба гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ

Б.Баясгалан
08 сарын 26, 2018

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдааны дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "9 дүгээр сарын 1-н бямба гарагт таарч байгаа учраас үүнтэй холбоотой БСШУС-ын сайдын тушаалыг бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн.  

9 дүгээр сарын 1-нд бүх сургууль "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Үндсэн хичээл 9 дүгээр сарын 3-ны даваа гарагт хөтөлбөрийн дагуу эхэлнэ" гэдгийг мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих (19)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.