Цуврал алуурчин Рөүз Вест торт хийх чадвараа гайхуулжээ

Б.Баясгалан
10 сарын 02, 2018

1995 онд 10 хүнийг хөнөөсөн хэргээр ял аван хоригдож байгаа Английн иргэн 64 настай Рөүз Вест, бялуу хийх тэмцээнд Викториа спонж бялуугаараа хамт хоригдогчдынхоо дийлэнх саналаар түрүүлжээ. 

Тэрээр нарийн боов хийх дуртай ба хоригдлуудыг хийсэн бялуугаараа гайхшируулдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээлсэнээр тэр хүмүүсийг өөрийн талд оруулахын тулд уг чадвараа ашигладаг байна. Түүнтэй хамт хоригдож буй бүсгүйчүүд хийсэн хэргээс нь үүдэн түүнд маш хэрцгий бас муухай ааш гаргадаг аж. Тиймээс байдлыг урвуугаар эргүүлэхээр тэрээр хийсэн бялуу болон жигнэмэгээ тэдэнд санал болгодог байна. 

Рөүз Вест нөхөртэйгээ хамтран төрсөн охиноо хүчирхийлж амь насыг нь хөнөөгөөд хашаан дотроо булжээ. Түүнээс гадна 9 хүнийг мөн адил хөнөөсөн аж.


Эх сурвалж: https://metro.co.uk

Холбоотой сэдвүүд

алуурчин рөүз вест торт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.