Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Т.Цэндсүрэн: Нэг удаагийн аян, лекц дээрэлхэлтийг зогсоож чаддаггүй | Peak News

Т.Цэндсүрэн: Нэг удаагийн аян, лекц дээрэлхэлтийг зогсоож чаддаггүй

"Сүүлийн үед сошиал орчинд өсвөр үеийнхний хүчирхийлэл, дээрэлхэлтийн тухай олон бичлэг, мэдээлэл цацагдаж байна. Үнэндээ бидний харж, сонсож байгаа энэ тохиолдлууд маш том мөсөн уулаас тасарч, далайд хөвж буй жижиг хэсэг. Тиймээс сургууль, гэр бүл, нийгмийн орчныг бүхэлд нь хамарсан системийн түвшний бодлогоор харж бодитой шийдэлд хүрэх боломжтой" гэж МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Цэндсүрэн онцоллоо. Бид түүнтэй чухам ямар шалтгаанаар дээрэлхэлтийн асуудал гараад байна вэ, үүнийг таслан зогсоох ямар арга зам, шийдэл байгаа талаар ярилцсан юм.


хэсэг хугацааны аян  асуудлыг шийдэхгүй

Дээрэлхэлтийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс амжилтгүй болсон нийтлэг алдаа бий.

Нэгдүгээрт, энэ асуудлыг нэг удаагийн аян, уриалга, богино хугацааны лекцээр шийдэх гэж оролддог.

Хоёрдугаарт, дээрэлхэгчийг буруутгаж, шийтгэхэд анхаардаг. Сургуулиас хөөх, албадан сургалтад хамруулах гэх мэт арга хэмжээг түлхүү хэрэглэдэг.

Гэвч шийтгэл бол асуудлыг бүрэн шийдэх арга биш. Эсрэгээрээ улам нууцлаг болгох эрсдэлтэй. Угаасаа энэ бол нуугдмал шинжтэй, олон улсын судалгаанаас харахад дээрэлхэлтийн ойролцоогоор 60 хувь нь нуугдмал байдаг.  

Зарим хүн насанд хүрснийхээ дараа “Би хүүхэд байхдаа дээрэлхэлтэд өртөж байсан” гэж ярьдаг ч тухайн үед нь томчууд огт анзаараагүй тохиолдол олон. Хэтэрхий шийтгэлд тулгуурласан арга барил нь хүүхдүүдийг илүү нууцлах, мэдээлэхээс айх нөхцөл бүрдүүлдэг. 


Дээрэлхэлт зөвхөн хэн нэг хүүхдийн зан байдлын асуудал биш

Дээрэлхэлтэд ихэвчлэн гурван оролцогч байдаг.

  • Дээрэлхэгч

  • Дээрэлхүүлж буй хүүхэд

  • Ажиглагч

Олон улсын туршлагаас харахад зарим улс орон ажиглагчдад чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн нь амжилттай болсон байдаг. Тухайлбал Финландын хөтөлбөрүүдэд дээрэлхэлтийг хараад дэмжихгүй, дэвэргэхгүй, үл тоохгүй, харин мэдээлдэг соёлыг төлөвшүүлдэг.


Сургуулийн соёл хамгийн чухал

Зарим оронд сургууль “дээрэлхэлтгүй соёл” бий болгоход төвлөрдөг. Хүүхдүүд ганцаардсан эсвэл дээрэлхэлтэд өртсөн ангийнхаа хүүхдийг дэмжих, хамт олондоо хүлээн авах, нэгнээ сонсох, зүгээр л сайн найз байх соёлыг суралцдаг.

Энэ нь тухайлсан нэг хичээлээр хязгаарлагддаггүй.
Жишээлбэл:

  • Монгол хэлний хичээл дээр зохиолын дүрээр дамжуулж ярилцах

  • Биеийн тамирын хичээл дээр хамтын дасгал, харилцааны ур чадварыг хөгжүүлэх

  • Математикийн тоо бодож сураад, тэр аргаа бусдадаа зааж өгөх  гэх мэтээр хүн хоорондын харилцааны зөрчлийг хэрхэн эерэг замаар шийдэж болдогийг багш болгон тус бүрийн хичээл дээрээ тайлбарлана. Энэ мэтээр сургууль дээр байгаа хүн бүрийн оролцоо чухал.

Хэрэв үүнийг зөвхөн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн хариуцах ажил гэж хандвал асуудлын цар хүрээ улам тэлсээр байна.Эцэг эхчүүд ч сургуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хамтран ажилладаг. Энэ тогтолцоог нэгж сургууль дээр сургуулийн захирал, нийгмийн ажилтан зангидаж явуулдаг. 


МОНГОЛД Дээрэлхэлт яагаад нэмэгдэж байна вэ?

Манай улсад  дээрэлхэлт нэмэгдэхэд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнээс нийтлэгийг нь дурдвал. 

Нэгдүгээрт, сургуулийн орчны хяналт сул байна. Дээрэлхэлт ихэвчлэн багш нарын хараа хяналтаас гадуур, камергүй, хяналт сул бүсүүдэд гардаг.

Хоёрдугаарт, анги дүүргэлт хэт өндөр болсон. Зарим сургуульд 1500–2000 сурагчид нэг нийгмийн ажилтан ногдох тохиолдол ч бий. 1000 хүүхдэд нэг нийгмийн ажилтан ногдож байгаа нь хүртэл хэтийдсэн ачаалал. Ийм үед сургуулиас гадуурх орчинд хяналт тавих боломж хязгаарлагддаг.

Гуравдугаарт, хүүхдүүдэд хувь хүний хөгжлийн суурь чадварууд хангалттай олгох хөтөлбөргүй байна. Бага ангиас нь эхэлж хүүхдэд өөртөө итгэх, уураа зөв зохицуулах, мэдрэмжээ илэрхийлэх, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж бодох ур чадваруудыг системтэйгээр хөгжүүлэх шаардлагатай.

Бичлэг үзэх:

 


Дээрэлхэлтийг зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Жилдээ боловсролын төсвийн 1–2 хувийг л зөвхөн дээрэлхэлтийг бууруулахад зориулж чадвал богино хугацаанд 60 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол бий. 

"Аюулгүй сургууль” үндэсний үнэлгээний систем бий болгох

Өнөөдөр сургуулиудын амжилтыг ихэвчлэн олимпиадад оролцсон хүүхдийн тоо, шалгалтын дүнгээр үнэлдэг. Харин үүн дээр аюулгүй орчны шалгуур нэмэгдэх шаардлагатай.

Тухайлбал:

  • үе тэнгийнхний дээрэлхэлт хэр буурсан

  • сургууль аюулгүй орчныг хэр бүрдүүлсэн

  • дээрэлхэлтийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн зэрэг үзүүлэлтүүд нэмэх ёстой.


Сургуулиудад мэдээлэл хүлээн авах нууцлалтай систем үүсгэх

Жишээлбэл итгэлийн хайрцаг, мэдээллэгчийг нууцладаг утасны шугам, нэрээ нууцлан цахимд мэдээлэх систем зэрэг нь асуудлыг эрт илрүүлэхэд тусална.

Ингэснээр ажиглагчийн хүрээ өргөжиж, хохирогч хүүхдийг дарамтад гүн орохоос өмнө хамгаалж, дээрэлхэгч хүүхдийг ноцтой алдаа гаргахаас сэргийлэх боломж бүрдэнэ.


Харилцааны ур чадварыг академик боловсролтой зэрэгцүүлэн олгох

Хүүхэд мэдлэг эзэмшихээс гадна хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, бусдын мэдрэмжийг ойлгох зэрэг амьдралд хэрэгтэй ур чадваруудыг сургууль дээрээ суралцах орчин бүрдүүлэх нь чухал юм.

Үүнд бага ангиас нь эхлэн хүүхдүүдэд өөртөө итгэх, уураа зөв зохицуулах, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, бусдын оронд өөрийгөө тавьж бодох, санал зөрөлдөөнийг тайван аргаар шийдвэрлэх зэрэг чадваруудыг системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй.

Энэ нь зөвхөн сургуулийн нийгмийн ажилтан эсвэл сэтгэл зүйчийн дангаараа хэрэгжүүлэх ажил биш. Дээр дурдсанчлан сургуулийн бүх хичээл, бүх орчинд шингэсэн байх ёстой. 

Ингэснээр хүүхдүүд зөвхөн хичээлийн амжилтаар хэмжигдэх бус, бусдыг хүндэтгэдэг, хамт олонтойгоо эерэг харилцаа бий болгож чаддаг хувь хүн болон төлөвших суурь бүрдэнэ. Энэ нь урт хугацаандаа үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах хамгийн тогтвортой, үр дүнтэй арга замын нэг гэж үздэг.


Насанд хүрэгчид хандлагаа өөрчлөх

Дээрэлхэлтийн тухай мэдээлэл олон нийтэд хүрмэгц хүмүүс ихэвчлэн бухимдлаа илэрхийлэх, буруутныг хайх, эсвэл тухайн тохиолдлыг хурцаар шүүмжлэхэд төвлөрдөг. 

Гэвч асуудлын уг үндсийг шийдэхийн тулд хамгийн түрүүнд насанд хүрэгчдийн хандлага, харилцааны соёл өөрчлөгдөх нь чухал юм. Хүүхэд хамгийн түрүүнд гэр бүлдээ харилцааны загварыг сурдаг. Эцэг эх хүүхдээ сонсдог, ойлгодог, хүндэтгэдэг, алдаа гаргасан үед нь ярилцаж ойлгуулдаг орчин бүрдэж чадвал хүүхэд бусадтай харилцахдаа ч мөн адил хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах хандлага төлөвшдөг гэдгийг анхаараарай. 


Сүүлийн үед ил болсон дээрэлхэлтийн тохиолдлууд бидэнд энэ асуудлыг ганц сургууль, ганц байгууллага, эсвэл нэг удаагийн арга хэмжээгээр шийдэх боломжгүйг санууллаа.

Хүүхдийн аюулгүй, эерэг орчныг бүрдүүлэхийн тулд боловсролын байгууллага, гэр бүл, төрийн бодлого, олон нийтийн хандлага зэрэг нийгмийн бүх түвшинд хамтарсан оролцоо шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүүхдийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх, эрт илрүүлэх тогтолцоог бий болгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг бодлогын болон орчны шийдлүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж системийн хүрээнд анхаарч, хамтарсан бодлого хэрэгжүүлж чадвал үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах бодитой боломж бүрдэнэ. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.