Х.Оргил
12 сарын 08, 2020
“Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ-ын гишүүн, “Медипас” эмнэлгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эмч Т.Цэрэнтогтох дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд анхаарах чухал зөвлөгөөг өгч байна.
Өглөөд хүйтэн бүлээн ус бүү уу
Өглөөний цагаар хүйтэн болон хүйтэн бүлээн ус хэзээ ч ууж болохгүй. Энэ нь монголчууд бидний хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Монголчуудын хүнсний гол хэрэглээ бол мах байдаг. Ходоод хэр тамиртай байна тэр чинээгээрээ махыг сайн шингээдэг. Хэрэв өглөө хүйтэн ус уугаад байвал ходоодны гал буурдаг. Гэтэл эсрэгээрээ Япончууд хүнсэндээ ногоо голдуу хэрэглэдэг учраас өглөөдөө хүйтэн ус уух нь бие махбодид нь тохирдог.
Ус уухдаа уурыг нь дарсан халуун бүлээн ус ууна. Сүүлийн үед усыг хэт их ууснаас болж ходоодны үйл ажиллагаа хямарч, хоол шингэц муудсан хүмүүс цөөнгүй ирэх болсон.
Халуун ногооноос татгалз
Сүүлийн үед халуун ногоо идсэнээр вирусээс сэргийлнэ гэсэн ойлголт тархаад байна. Энэ бол маш буруу ойлголт гэдгийг анхааруулъя. Халуун ногоо нь сэрүүн чанартай. Иймээс дулаан уур амьсгалтай орны хүмүүс дотоод халуунаа гадагшлуулж, сэрүүцэхийн тулд халуун ногоог хүнсэндээ хэрэглэдэг. Харин Монголчуудын хувьд таарахгүй. Учир нь бид сэрүүн газар амьдардаг учраас халуун чанартай хүнс хэрэглэх ёстой.
Манайхан халуун ногоо идээд хөлрөхөөрөө бие тавирч байна гэж ойлгодог. Энэ нь цаагуураа биеийнхээ илчийг алдаж байна гэсэн үг. Иймээс халуун ногоог өвөл, хаврын цагт бүү хэрэглээрэй.
Кимчинээс татгалз
Кимчи бол мөн л сэрүүн чанартай хоол тул монголчуудад зохимжтой хоол биш. Бид кимчиг идэх эсэх дээрээ анхаарч үзэх цаг нь болсон. Учир нь кимчи гэдэг халуун ногоо, байцааны орцтой. Солонгосчууд ходоодны хавдараар дэлхийд нэгдүгээрт ордог, хеликобактерийн халдвар өндөртэй, элэг, цөсний замаар хавдраар дэлхийд тэргүүлдэг нь энэхүү хүнстэй холбоотой.
Гэтэл бид Солонгосоос хоолны соёл сураад байна. Иймээс бид энэ тал дээр нухацтай хандаж, үр хүүхдэдээ хоолны тал дээр зөвийг дадуулж үлгэрлэх ёстой.
Юу идэхээ бус яаж идэхээ чухалчил
Юу идэхээ бус яаж идэхээ чухалчлахын үндэс нь зажлалт юм. Ялангуяа махыг маш сайн зажилж идэх ёстой. зажилж дадах нь чухал байна. Зажлалтын нөлөөгөөр шүлсний булчирхай ажилладаг, эргээд төв мэдрэлийн системд ямар хоол идэж байгаа нь хүрч, амтлах зэрэг мэдрэмжүүд үүсдэг. Ингэж ходоод боловсруулахдаа бэлддэг гэсэн үг.
Гэтэл бид хоол идэхдээ утсаар ярьж, утсаа харж, зураг үзэж, хоорондоо сөрөг зүйлс ярьдаг нь дархлааг цаагуураа унагааж байдаг гэдгийг мэдэх ёстой.
Сэтгэгдэл бичих (21)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.47] ・ 2021.12.17 Хариулах
Өглөө халуун хар цай буюу , сүүтэй цайгаал дадаж сурснаар нь уух ёстой юм бна даа . Хоолны тал дээр би өөрөө харшилтай болхоор халуун ногооноос татгаллздаг хүн л дээ .Би өглөө халуун юм их ууж чадахгүй бүлээвтэр болгож уудаг хүн дээ . Яалтай вэ? Энэ тал дээр зөвлөлгөө авах хэрэгтэй юм бна .
Зочин [92.240.189.202] ・ 2021.12.17 Хариулах
Sain baina uu emchee ? Bi jil garan ugluu us uuh sain gd hucheer us uudag bsn tgd ugluunii tsaindaa 1 heseg dan oveos , oroidoo ali boloh tos oohgui hool ali boloh sain gsnig hereglesen zarimdaa hool idedgui bsn . Tglee gd neeh turaaguie. Eniig unshaad bi erni jil garan buruu hoololsnoosoo bolood utgun hatalt hodood buduun gedesni asuudaltai bolson ymshig sanagdlaa bas tgd l darhlaa muudsan ym boluu ene jil uvchin salsangui . Tanias onliner zuvluguu awaj boldog uu ?
Зочин [66.181.161.88] ・ 2021.12.16 Хариулах
Vrgelj heregtei medeelel hurgej bdag tanid bayrlalaaa
Зочин [64.119.21.84] ・ 2021.12.16 Хариулах
Тэгээд өглөө юу идэж уух болж бна
Зочин [192.82.67.12] ・ 2021.02.09 Хариулах
Зев зуйтэй зевлелгее бна. Суулийн уед бидний монголчуудын амьдралд зарим олдмол,дуураймал зуршлууд нилээд нэвтрээд бгааг бодож узэх нь зевее.
Зочин [192.82.67.12] ・ 2021.02.09 Хариулах
Суулийн уед бидний амьдралд зарим олдмол зуршлууд нилээд нэвтрээд байгааг бодож узэх нь зуйтэй юмдаа
Зочин [192.82.69.182] ・ 2021.02.04 Хариулах
Халуун ногоо,кимчинээс татгалзах гэдэг Таны санал маш сайн байна.Би ч бас тэгж бодоод гэртээ"өмхий" кимчи оруулахыг тэвчдэггүй!
Зочин [66.181.181.144] ・ 2020.12.26 Хариулах
Баярлалаа. Сайхан зөвөлгөө бна
Зочин [66.181.161.122] ・ 2020.12.22 Хариулах
хэрэгтэй зүйл зөвөлсөнд баярлалаа нэг юм асууя тос өөх болон чихэрлэг юм идэхээр гүйлгээд байх юм ходоод шархтай сая дурандуулсан
Зочин [202.55.188.102] ・ 2020.12.18 Хариулах
Цөсөнд уйланхаатай яаж шимээгдүүлэх бэ
Зочин [202.55.188.102] ・ 2020.12.18 Хариулах
Цөсөц
Зочин [66.181.161.18] ・ 2020.12.18 Хариулах
☀️баярлалаа эрүүлийг хүсье
Зочин [66.181.183.89] ・ 2020.12.17 Хариулах
Сэрэнгүүт бэлдсэн хүытэн ус уугаад хэвшсэн яах вэ.дэлгүүрийн цэвэр усаа хүйтэн уудаг
Зочин [192.82.75.169] ・ 2020.12.17 Хариулах
Амжилт хүсье.Мундаг нямбай ,няхуур чимхлүүр зүйлд их сайн зөвлөдөг эмч дээ.
Зочин [202.126.88.166] ・ 2020.12.15 Хариулах
Баярлалаа.
Зочин [203.91.115.47] ・ 2020.12.14 Хариулах
Hodoodni moogonstort yu uuh we
Зочин [203.91.115.48] ・ 2020.12.13 Хариулах
Xool iqeh qee mash yaral gvi zoogloh n zeb Men haluun nogoonoos fatgalz
Зочин [66.181.161.78] ・ 2020.12.13 Хариулах
Маш хэрэгтэй санамж зөвлөлгөө өгсөнд талархаж байна Халуун ногоо хэрэглэхээс татгалзье
Зочин [66.181.191.138] ・ 2020.12.13 Хариулах
Эмчиин таилбартаи санал нэг бна Кимчи их идэхээр хелико бактертэи болдог гэсэн
Зочин [66.181.161.9] ・ 2020.12.12 Хариулах
Opoi blhoor hodood uwduud bhiim
Зочин [66.181.176.169] ・ 2020.12.12 Хариулах
Unen!! Hool idej baihdaa hentei ch yrilgui aajuu idekh ëstoi!! Am huuraigui hool idekhdee yrihad darkhlaa sulardag!!!!
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Амьдрал
Т.Цэрэнтогтох: Бэлэн гоймон, кетчуп, хийжүүлсэн ундааны хэрэглээнээс болж бага насны хүүхдүүдийн ходоод шархалж байна
Х.Оргил ・ 01 сарын 03, 2021
Амьдрал
Б.Баатар найруулагчийг дурсах "Урлагт үнэн амьдар"
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 01 сарын 28, 2019
Дүрслэх урлаг & Дизайн
Гол дүрийн “Баатар”
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 03 сарын 01, 2018
Улс төр
“Херо”-ийн Б.Баатар бичлэгийг нь тараасан хүнийг олж өгөхийг хүслээ
peak.mn ・ 08 сарын 17, 2017
Нийгэм
Г.Одонцэцэг: Эрүүл байя л гэвэл хаврын цагт идээ унд, явдал мөрөө анхаарах ёстой
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 02 сарын 28, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.