Л.Баяржаргал
11 сарын 08, 2017
Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл. Замын түгжрэлийг мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.
Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо.
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс шинэ технологийг нэвтрүүллээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна.
Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч,, ашиглах боломжтой юм.
Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.74.45] ・ 2022.05.02 Хариулах
Түгжрэл гэдэг үгийг хир баргийн хүн хэлдэг болж дээ. Сингапур Хонг Конг шиг машины ба автозамын татварыг 100 дахин нэмж, машин унахыг тансаг хэрэглээ болгох хэрэгтэй.
Зочин [103.212.119.13] ・ 2021.12.02 Хариулах
Mashinaa bolj l ugvul hoish ni tavij baigaa. Ajil ehleh tarahaas busad ued neg dugeer egneeniihee avtobusaar yavahad unen shuurhai. Neg dugeer egneegee zuvshuurulgui mashin zurchuulahgui baival ene l odoohondoo metro baina shuu. Metrogoor zorchihod unaa tsagtaa irdeg, bagtaamjtai, hurdan .... iim l baidag.
Зочин [66.181.161.49] ・ 2021.12.01 Хариулах
Sanal. Tuv zamiin Neg dugeer egneegeer avtobus bolon zuvshuurtei mashinaa zuvhun yavuul. Ene hyanaltaa changaruul, negent garsan shiidveree hatuu heregjuul. Tuv zamd yavah bogino ergeltiin avtobusaa achaalliin ued nem .
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь