Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт туулах чадвар сайтай машинаар өдөр бүр түгээлт хийнэ | Peak News

Түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт туулах чадвар сайтай машинаар өдөр бүр түгээлт хийнэ

Б.Баясгалан
12 сарын 23, 2019

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. 

Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийхээр боллоо. 

Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авсан” гэлээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.