Түлшний үнийг бууруулахыг дэмжсэн өргөдөлд 1 сая гаруй хүн гарын үсэг зуржээ

Б.Баясгалан
12 сарын 01, 2018

Францад түлшний үнийг бууруулахыг дэмжсэн цахим өргөдөлд 1 сая гаруй хүний гарын үсэг цугларчээ. Өргөдөл гаргах санаачлагыг гоо сайхны бүтээгдэхүүний борлуулагч Присцилла Людовски гаргасан байна. 

“Шар хантаазатнууд” хөдөлгөөний төлөөлөгч Эрик Друэн хамт тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Францын Байгаль орчны сайдФрансуа де Рюжитой уулзаж, тус хөдөлгөөнийг дэмжигчдийн шаардлагыг илэрхийлсэн байна.

“change.org” цахим хуудаст байршуулсан энэхүү өргөдөл нь олон хүнийг хамарч чаджээ. 2012 онд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөдөл нийт 1,3 сая хүний саналыг авч байсан аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТАСС

Холбоотой сэдвүүд

шатахуун үнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.