Х.Оргил
12 сарын 17, 2018
Цагаан хад, Ганц модны боомтод баригдах ёстой байсан ч шороон овоолго болж үлдсэн гэгдээд буй алдарт 280 сая.ам.долларын хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдэгдсэн.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оногдууллаа. Ингээд зогсохгүй түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Хэргийг эргэн сөхвөл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар зарцуулсан. Гэвч төмөр замын суурь шороог өндөрлөснөөс өөр ажил хийгээгүй юм. Иймд төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” (МТЗ) компани дээрх хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн гүйцэтгэгч компанийг шүүхэд өгсөн түүхтэй.
Харин энэ их мөнгөөр өчүүхэн ч ажил хийгдсэнгүй.Олон жил он дамжин яригдсаны эцэст ийнхүү Монгол улсыг 280 сая доллараар хохироосон иргэд ямар ч ял зэмгүйгээр 40 сая төгрөгөөр торгуулах төдий л өнгөрч байгаа нь нийгмийн сүлжээнд ярианы сэдэв болоод байна. Хамгийн гол нь, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр тэргүүн эгнээнд холбогддог. Гэвч тухайн үед мөнгө угаасан хэрэгт холбогдсон хүмүүс нэг нэгээрээ цагаадсан. Эхлээд Х.Баттулга цагаадсан. Дараа нь А.Гансүх мөн далан босгох үед ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нар цагаадсан түүхтэй. Харин А.Гансүх эдүгээ Х.Баттулгын дэргэд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж яваа билээ.
Энэхүү хэрэг дээр иргэд нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал "280 сая доллар хулгайлбал 40 сая төгрөгөөр торгуулна. 280 мянган төгрөг хулгайлбал 40 хоног баривчлагдана. Шударга ёс хаана байна", 280 сая доллар байхгүй, төмөр зам байхгүй, авсан хүн байхгүй, шүүхийн "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэсэн дүгнэлт, аймшигтай буруу жишгийн загалмайлсан эцэг Женко гэх хүн нь төрийн тэргүүн болчихсон, Монголд хуулийн биш хулгайчдын засаглал ирсэн нь тодорхой байна удахгүй ЖДҮ цайрна зэргээр бичжээ.
Төмөр замын 280 сая долларын хэргийн шүүхийн шийдвэр дээр хэн юу хэлэв
280 сая доллар хулгайлбал 40 сая төгрөгөөр торгуулна. 280 мянган төгрөг хулгайлбал 40 хоног баривчлагдана. Шударга ёс хаана байна
— ТААБАР (@MrErdene) June 7, 2018
280 сая $ байхгүй, төмөр зам байхгүй, авсан хүн байхгүй.
Шүүхийн "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэсэн дүгнэлт. Аймшигтай буруу жишгийн загалмайлсан эцэг Женко гэх хүн нь төрийн тэргүүн болчихсон.— Nasanbayar (@nasanbayarb) December 16, 2018
Тэгэхлээр 1км төмөр зам материал, ажлынхаа хөлстэй нийлээд $350 000 орчим болж байна уу...Мөн үү
— Ч. Раднаа (@art_radnaa) December 16, 2018
Төмөр зам баригдаагүй мөнгө бхгүй хариуцсан яамны сайд нь ерөнхийлөгч болсон тэгсэнээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон
Монголд хуулийн биш хулгайчдын засаглал ирсэн нь тодорхой бна
удахгүй ЖДҮ цайрна— Алдар (@Aldar51) December 14, 2018
280 сая$=280.000.000$×2634₮(1$=2634₮)=737.520.000.000₮. Үүний хажууд бол 60.000.000.000₮ юу ч бишээ! ЖДҮ-г орхиод эхлээд 60 тэрбумыг шийдэх ёстой юм бол бүр 60 тэрбумаа орхиод 737 тэрбумаа шийдье! Дахиад шалгуулъя, гэхдээ ТВ шууд дамжуулъя, бас үнэнчээр!!!
— Purepdorje (@puujee_delger) December 15, 2018
Манай Ерөнхийлөгч маань Төмөр зам идсэн гэх аймшигт хэргээс нэг цайрч Жинхэнэ Жэнко яллаа даа
— Алдар (@Aldar51) December 14, 2018
280 сая доллар салхинд утаа болон замхарлаа. "Нүүрсний төмөр зам барина гээд 280 сая долларыг бондын санхүүжилтээс гаргасан ч төмөр замаа бариагүй.
Тэгвэл уг хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болголоо"— jargalsaihan (@JargalshanBNN) December 15, 2018\
Төмөр замын 280 сая.$ хэрэг өнөөдөр нэг солонгосыг 32 сая төгрөгөөр торгосон болоод бүр мөсөн хаагдав.
Хонгилын түлхүүр хэний гарт байна вэ?— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) December 14, 2018
Энхбаярт, Элбэгдоржид, одоо Баттулгад биеэ үнэлж, шүүхийг зарж байгаа Зоригт мэтийн нөхдөд шүүх эрх мэдлийг атгуулахгүйн тулд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг нэг удаа томилох тухай заалт хуульчилсан. Тэд худалдагдсан Цэцээр шийдвэр гаргуулж байгаад санасан даа хүрч, томилогдсон!
— Temuujin Kh (@Temuujin_Kh) December 15, 2018
Төмөр зам баригдаагүй мөнгө бхгүй хариуцсан яамны сайд нь ерөнхийлөгч болсон тэгсэнээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон
Монголд хуулийн биш хулгайчдын засаглал ирсэн нь тодорхой бна
удахгүй ЖДҮ цайрна— Алдар (@Aldar51) December 14, 2018
#60-ыг хаалгаж, та хэдийн төмөр зам, Сайншандыг бас даръя гэх байдлаар шүүх, шударга ёсоор наймалцаж байгааг зогсоох ёстой. #МАН #шинэчлэл https://t.co/pFcJSwBsM1
— Ganhuyag Ch. Hutagt (@ganhuyag) September 6, 2017
Сэлэмдээд цавчаад тасдаад өгөх хурандаа Ерөнхий сайд маань Төмөр замын хэрэг дээр шүдгүй муур боллоо ???????????????????? pic.twitter.com/YFJ6J0jgsi
— Ork-land citizen (@DoneTweetss) December 15, 2018
Өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ. Одоо бол Eрөнхийлөгч маань төмөр замын хэрэг өөрт нь огт падгүй, шалгагдаж байгаагүй гээд л зурагтаар яриад байна лээ. pic.twitter.com/tdHlJ908C8
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) December 15, 2018
Монгол хууль 2 жил хоригдсон Солонгосыг 8 сая төрөгөөр шагнасан гэж уншигдаад бах юм. Худлаа л байгаа даа ???????????? https://t.co/5KDTSliNcP
— Хаш (@KhashbatD) December 15, 2018
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.