Хөх толбот Д.Төмөр-Очир
05 сарын 04, 2018
Тураг гогой буюу Хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ӨГИЙ нуур сумын нутгийн удирдлага, байгаль хамгаалагч нарт сануулах үүднээс пост бичсэнийг мань буруу ташаа ойлгох, эмзэглэж хүлээж авах хүмүүс байна. Миний бие шувуу алж устгах донтой, экосистемд заналхийлэгч, хоосон цуу тараагч, террорист нэгэн биш бөгөөд хар галууны тухай багагүй зүйл уншиж судаллаа. Энэ гамшиг ганц ӨГИЙ нуурт тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл зөндөө байна. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ аваачээ гэж орон нутгий удирдлага, байгаль хамгаалагч нарт хандаж байгаа юм.
Царцаа, оготнын нүүдэл хэт ихсэхээр байгаль орчныг хувхайруулан цөлмөн сүйтгэдэг шиг экосистемийн гамшиг болох вий санаа зовнисон бөлгөө. Энд заавал тооцоо судалгаа гэлгүйгээр нүднээ илт хэт олширсон байгааг хэн хүнгүй харж мэдэж байгаа тул эрх бүхий хүмүүс нь байгаль орчны яаманд хүсэлт гаргана хэмээн найдаж байна. Нутгийн иргэд, жуулчны баазууд, сайхан сэтгэлт хүмүүс туслаж дэмжихийг уриалж байна.
Гадаадын улс орнууд тоо толгой нь хэтэрвэл устгах арга хэмжээ яаралтай авдаг, ер нь дургүй талдаа юм. Гол аюул нь үржих чадвар сайтай, ховдог, загасыг том жижиг гэлтгүй барьдаг, чонын араншинтай, усанд гүн шумбадаг, бусад шувуудын орон зайг шахдаг зэргээр "Нисдэг харх" гэж хэлж болохоор хөнөөлтэй шувуу юм. Нэг загастай нуурыг цөлмөөд дараагийнх руу нүүдэл хийдэг, бөөнөөр нь нэг дор цөлмөдөг террорист маягийн шувуу ч гэж хэлж болохоор байна. "Тул хамгаалах сан"-ийн тэргүүн доктор Н.Дашзэвгэ гуай ӨГИЙ нуурт хар галуу гамшиг болсон талаар мэдээлэл хийж, БОЯ -нд хандан уриалга гаргасан байна.
Хэл устай хүмүүс гадаадын сайт ухвал Тураг гогойн талаар мэдээлэл маш их байдаг гэнэ. Дашрамд Хар галууны мах нь элэг, зүрх, уушги дотор эрхтэнд сайнаас гадна, мах нь кальцаар баялаг тул хүний биед маш сайн гэсэн мэдээлэл олж уншлаа. Шарж идэхэд мах нь амттай гэнэ. Нуур минь амгалан байг! Төрж өссөн төрөлх нуурандаа санаа зовсон хүний үг билээ.
Сэтгэгдэл бичих (26)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.20] ・ 2022.08.04 Хариулах
Bitgii hudlaa yum bichij baildaa ecologyd ymrch hor honoolgui hudlaa boonooroo shuuraad tenegteed bhiin
Зочин [202.55.188.94] ・ 2022.08.03 Хариулах
1 хар галуу өдөрт 3-5 кг загас иддэг гэсэн байна.
Зочин [124.158.69.186] ・ 2022.04.19 Хариулах
Хар галууны үүрийг нь олоод өндгөн дээр нь дизель түлш эсвэл керосин шүршчихдээр ангаахай болдоггүй. Хэдэн жил дараалаад шүршчихээр хар галуу ирэхээ ч больчихдог гэж орос бичлэг үзэж байсан. Туршаад үзээрэй.
Зочин [122.201.31.243] ・ 2021.06.01 Хариулах
Орхон голд чапак маш их байсан сүүлийн жилүүдэд хар галууны гайгаар устсан.Орхонд налим ч байхгүй үхмэл гол болсон шүү дээ.
Зочин [182.160.38.110] ・ 2020.05.26 Хариулах
Тураг гогой махан идэштэй учраас хүнсэнд хэрглэж болохгүй. Чи бол хүн амын эрүүл мэнд, байгаль орчны эсрэг бусдыг турхирагч терорист мөн байна! Бүү өөрийгөө өмөөр! Энэ нөхөрт эрүүгийн хаиуцлага хүлээлгээч ээ!
Зочин [202.131.234.242] ・ 2020.05.17 Хариулах
Ийм нийтлэл хамаагүй бичиж болохгүй шүү дээ. Мэдээлэл мэдлэг бага хүмүүс 2018 онд гаргасан эл нийтлэлд чинь итгээд 2020 онд ташаа ойлголт цахим ертөнцөд тарчихлаа. Өөрийн тань нийтлэлд судалгаа, баримт юу ч алга. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж нуур цөөрөм ширгэж, үүний дүнд нэг дор олноор цугларч байна. Монголд хараахан судлаж амжаагүй байгаа тул, судлаачлын дүгнэлт гартал хар галууг ад үзэхээ болино уу. байгаль хөнөөлтэй амьтан гэж нэг ч үгүй, хэрвээ байдаг бол тэр нь хүн төрлөхтөн өөрөө гэдгийг үргэлж санаж яв. Харх, жоом, хар галуу, чоно, үлийн цагаан огтоно эд бүгд эко системийн гинжин хэлхээнд үүргээ гүйцэтгэж яваа юм шүү.
Зочин [66.181.191.18] ・ 2020.04.16 Хариулах
Хятадуудыг 2 хоног явуулчих тэгээд улаан номонд ортол хяргаад өгнө
Зочин [202.126.89.172] ・ 2020.04.14 Хариулах
БОЯ нүүдлийн шувуу алж болохгүй хориотой гэдэг юм байлаа. Хар галуу алаад торгуулсан!!!.
Зочин [66.181.187.45] ・ 2020.04.16 Хариулах
Манайд байгал хамгаалах гэж юу байдгийг мэдэхгүй хойно арга байж уу.
Зочин [192.82.66.194] ・ 2020.04.14 Хариулах
БАЙГАЛЬ ИЛҮҮ ЗҮЙЛ БҮТЭЭДЭГГҮЙ Л ЮМ ДАА.ХЯТАДУУД БОЛЖМОРОО УСТГААД ЮУ БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ. ГАНЦ ЭНЭ Ч БИШ ОЛОН ЖИШЭЭ БИЙ. ҮЛИЙН ЦАГААН ОГТОНО ХЭТ ӨСӨӨД ҮГҮЙ БОЛДОГ. ДАРАА НЬ ТЭР ГАЗАР МАШ САЙХАН ӨВС УРГАМАЛ УРГАДАГ.ТУРАГ ГОГОЙ Ч МӨН АДИЛ. ТОМ ЗАГАС НЬ ЖИЖИГ ЖАРААХАЙГАА БАРЬЖ ИДДЭГ. ТОМ ЗАГАСЫГ НЬ ТУРАГ ГОГОЙ ИДДЭГ ИНГЭЖ БАЙГАЛИЙН ТЭНЦВЭР ХАДГАЛАГДАЖ ЗАГАС ӨСӨХ БОЛОМЖТОЙ БОЛДОГ.
Зочин [202.126.89.175] ・ 2020.04.19 Хариулах
Мал
Зочин [202.131.234.242] ・ 2020.05.17
Энэ хүнийг мал гэж байгаа та өөрөө мал хаха
Зочин [64.119.27.223] ・ 2020.04.15 Хариулах
Hyataduud zagaschlahdaa har galuug ashiglah gj het ih urjuulsiimaa suuliin heden jild. Tgd taviad yvuulchihsan n nuudelleed manaid ireed bgaa.medehgui yuman deeree chimeegui l bai
Зочин [59.153.85.80] ・ 2020.04.13 Хариулах
Зөв.Дэмжиж байна.
Зочин [64.119.17.236] ・ 2020.04.13 Хариулах
Хар галууны элэг OMEGA-3 аминдэмээр маш баялаг гэж байгаа
Зочин [66.181.161.81] ・ 2020.04.13 Хариулах
Тэрхийн цагаан нуур, Чулуут голоор бас дүүрсэн байна лээ
Зочин [66.181.161.18] ・ 2020.04.13 Хариулах
бидэнд зөвшшөрөл өгчих тоо толгойгийн нь хэлчих түүгээд БОЯ - нд тушаачихья
Зочин [64.119.25.195] ・ 2020.04.12 Хариулах
Нөгөө анд дуртай , буу сэлэмтэй нөхөд мань хаа бна. Тэдэнд зөвшөөрлийн өгчих.
Зочин [66.181.184.253] ・ 2020.04.12 Хариулах
Har galuunii mah yadargaand bas er hunii nogoodohod sain gesen shuu erchuudee
Зочин [43.242.243.66] ・ 2020.04.12 Хариулах
хавар 2 жил дараалж өндөгийг нь хагалахад дахиж тэр газраа ирдэггүй гэж Оросын сайтад бичсэн байсан.хар галуутай нуур загасгүй болж өмхийрдөг.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Зохих зөвшөөрөлгүйгээр идлэг шонхор, ногтруу шувуудыг барьсан зөрчил илрүүлжээ
Х.Оргил ・ 10 сарын 29, 2019
Дэлхий
В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ
Peak.mn ・ 10 сарын 16, 2019
Нийгэм
68 ногтрууг байгальд нь эргүүлэн тавив
Х.Оргил ・ 09 сарын 23, 2019
Нийгэм
Бага нуурын орчимд үхсэн 1521 усны шувууг булж устгажээ
Х.Оргил ・ 09 сарын 04, 2019
Нийгэм
Завхан аймагт усны шувуу олноороо үхжээ
Х.Оргил ・ 09 сарын 02, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.