Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалт болно | Peak News

Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалт болно

peak.mn
01 сарын 15, 2019

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагдахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилохоор хуульчилсан юм.

Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан. Журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг 2019 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгэх аж.   

Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, 45 нас хүрсэн төрийн албан хаагч нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрх нээлттэй.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэлтэй www.csc.gov.mn сайтаар орж танилцана уу. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.