Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс даяар энэ сарын 16, 17-нд авна

Б.Баясгалан
11 сарын 13, 2019

Төрийн албаны Ерөнхий шалгалтыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулна. Тодруулбал,

Ерөнхий шалгалтыг:

  • Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,
  • 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,

Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг:

  • Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,

Дүн шинжилгээ хийх чадварыг:

  • Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.



Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.