Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төрийн албаны тусгай шалгалтыг энэ сарын 20-нд авна | Peak News

Төрийн албаны тусгай шалгалтыг энэ сарын 20-нд авна

Б.Баясгалан
04 сарын 15, 2020

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч хойшлоод байсан юм.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

2020 оны 04 дүгээр сарын 20-нд болох Төрийн албаны тусгай шалгалтын хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.