Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрнэ | Peak News

Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрнэ

Х.Оргил
08 сарын 21, 2019

ЦУОШГ-аас 2019 оны наймдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ.

Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 19, 24-нд нутгийн зүүн, 20, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22,23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн, 22, 24-нд нутгийн баруун хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаад борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 24, 25 зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үед дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 19, 25-нд нутгийн хойд, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны дунд үед хална.

Холбоотой сэдвүүд

тэрэлж цагагаар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.