"Туушин" зочид буудлын шат, автомашины орц, гарцыг албадан буулгаж байна

Б.Баясгалан
10 сарын 16, 2018

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлалтай "Туушин" зочид буудлын автомашины орц, гарцыг буулгах захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргажээ.

Тус захирамжид дурдсанаар:

"Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгар, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах "Туушин зочид буудал" ХХК нь нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байх тул зөрчлийг арилгаж, газрыг албадан чөлөөлсүгэй" гэжээ.


Зургийг Нийслэлийн Газрын алба

 

Холбоотой сэдвүүд

албадан буулгах туушин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.