Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тарваган тахлын голомт идэвхжиж байгааг тогтоов

Х.Оргил
08 сарын 30, 2019

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэжээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг “Шар худаг” /3224713342/ гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-оос дээжилсэн сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний үүсгэгч /Y.Pestis/ илэрсэн ба сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажуулж, тухайн нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо.

Холбоотой сэдвүүд

тарвага сэргэлэн сум

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.