Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төв талбайд болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний хөтөлбөр | Peak News

Төв талбайд болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний хөтөлбөр

Б.Баясгалан
12 сарын 31, 2019

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан 12 дугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. 

Тухайлбал, баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. 

Дараагаар нь 18.30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

Үргэлжлүүлэн 20.00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 20.55 цагт 3D интро лазер шоу үзүүлбэрүүд эхэлж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдох учраас иргэд та бүхэн шинэ оноо хамтдаа төв талбайдаа урлаг соёлын одууд, нийслэлийн удирдлагуудтайгаа хамт  угтахыг урьж байна.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12.30 цагаас 02 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.