Өнөөдөр элэгний үзлэг оношилгоо үнэ төлбөргүй хийнэ

Б.Баясгалан
07 сарын 27, 2018

Энэ сарын 28-нд болох элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд долдугаар сарын 27-ны 12:00-17:30 цагийн хооронд "Эрүүл мэндийн өдөрлөг" зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох юм. Мөн өдөрлөгт ирснээр элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох  Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой аж.

Холбоотой сэдвүүд

сүхбаатарын талбай элэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.