Төв замын ачаалал багассан ч туслах замууд түгжирч эхэлжээ

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл зүүн гар тийш эргэхийг хязгаарлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт ороод буй.

Хязгаарлалт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлж байна. Замын цагдаагийн удирдлагын төвтэй холбогдоход төв замын ачаалал өмнөхөөсөө хамаагүй буурсан ч туслах замуудад ачаалал өмнөхөөсөө нэмэгдээд байгаа талаар мэдээллээ. Тухайлбал Зуун айл, Гэсэр сүмийн уулзварын замын хөдөлгөөн хэт удаашралтай байгаа ажээ. Энэ нь замын хөдөлгөөний шинэ зохицуулалттай холбоотой иргэдийн мэдээлэл тааруу байгаатай холбоотой гэсэн тайлбарыг албаныхан өгч байна. Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд журмыг хэвштэл торгууль оногдуулахгүй юм байна.

Холбоотой сэдвүүд

#хүүхэд зам түгжрэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.