Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ТУЗ-ийн гишүүдэд олгох шагналын хэмжээг тогтоожээ | Peak News

ТУЗ-ийн гишүүдэд олгох шагналын хэмжээг тогтоожээ

peak.mn
05 сарын 22, 2018

2017 оны ажлын үр дүнтэй уялдуулан “Роснефть” компанийн ТУЗ-ийн дарга Герхард Шройдерт 600 мянган ам.долларын шагнал олгохыг тус компанийн ТУЗ-ийн хурлаас хувьцаа эзэмшигчдэд санал болгохоор тогтжээ.
 
Түүнчлэн ТУЗ-ийн бусад гишүүн болох "Qatar Foundation" байгууллагын шинжлэх ухааны судалгааны асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Файзал Алсуваид болон “Glencore” компанийн захирал Айван Глазенберг нарт 530 мянган ам.долларын шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.
 
“Роснефть” компанийн ТУЗ-ийг тэргүүлдэг, Германы канцлер асан Герхард Шройдер нь өнгөрсөн оны 10 дугаар сард урамшуулал авахаасаа татгалзаж байсан тухай “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин өмнө нь мэдэгдэж байжээ.
 
Г.Шройдер нь компанид ашигтай томоохон хэмжээний бөгөөд чухал ач холбогдолтой даалгавруудыг гүйцэтгэснийхээ төлөө урамшуулал авах ёстой хэмээн “Роснефть” компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Г.Шройдер 1998-2005 онд Германы Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм. “Роснефть” компанийн ТУЗ-д түүний нэрийг Оросын Засгийн газар дэвшүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Германы канцлер Ангела Меркель түүнийг хатуу шүүмжилж байжээ. Харин Г.Шройдер өөрийн шийдвэрээ "хувь хүний хэрэг" гэж хэлж байсан аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.