Э.Мөнхтуяа
06 сарын 06, 2019
1989 онд Бээжингийн Тянанмэний талбайд болсон ардчилсан хөдөлгөөний жагсаалд оролцсон олон залуус цуст аллагын үеэр амиа алдсан. Тэдгээр залуусын дурсгалыг хүндэтгэж, Хонконгчууд нэгдэн жагсчээ. Жагсагчид ихэвчлэн хар болон цагаан өнгийн хувцас өмсөн оройн 6-7 цагийн хооронд цугласан байна.
A record crowd of more than 180,000 people gathered in #HongKong’s Victoria Park to mark the 30th anniversary of the crackdown on #Tiananmen Square. https://t.co/S5XZLqltO0 #Tiananmen30 pic.twitter.com/aieLRdz13M
— SCMP News (@SCMPNews) June 4, 2019
Зөөлөн бороо орж байсан тул тэдний ихэнх нь борооны цув, шүхэртэй ирсэн ба тэдэнд баттерейгаар цэнэглэдэг лаа тараажээ. Тус цуглаанд бүх насныхан оролцсоноос гадна тэргэнцэр, таягтай иргэд ч ирж оролцсон байна. Оролцогчид хандивын хайрцагийг 100, 500 хонконг доллараар дүүргэсэн байв.
Хүмүүсийн олонх нь өмнөх жилүүдэд уг жагсаалыг алгасдаг байсан бол энэ жил оролцохоор цугласан нь олны маргаан дагуулсан шинэ хуулийн заалт (extradition bill)-тай холбоотой аж.
#Tiananmen A high-school student placed a canvas with tanks sketches for the crowd to fill in the colour. #Tiananmen30 @SCMPNews pic.twitter.com/1lDfYDy2yx
— Athena (@AthenaCDaily) June 4, 2019
“Уг заалтыг нэвтрүүлэх хууль хүчин төгөлдөр болсон цагт Хонконгийн үндсэн байр суурь устах болно. Учир нь бид Хятадыг бодвол илүү эрх чөлөөтэй гэдгээрээ ялгардаг” хэмээн 28 настай оюутан Вонг Вай Юн Өмнөд Хятадын Өглөөний Постд хэлсэн байна. Оройн 8 цагаас хойш хөл бөмбөгийн талбай хүмүүсээр дүүрсэн ба тэд лаа асаан гартаа барьсан бол зохион байгуулагчид хөгжим тавьж, шуугиант үйл явдлын бичлэгийг дэлгэцэн дээр харуулжээ.
#Tiananmen30 crackdown vigil in Hong Kong right now @SCMPNews
— Phila Siu (Bobby) (@phila_siu) June 4, 2019
HK people refused to forget. pic.twitter.com/N1qU6QDw5U
Тус цуглаанд 180.000 гаруй хүн оролцсон бол өмнөх жил 115.000 хүн оролцож байжээ. Мөн 37.000 орчим цагдаа байсан хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: nextshark.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.