Удахгүй тив хоорондын баллистик пуужин хөөрөх магадлалтай

Г.Сайнзаяа
09 сарын 27, 2017

Хойд Солонгос тун удахгүй цөмийн толгойтой, тив хоорондын баллистик пуужинтай болж, АНУ-ын эх газар луу хөөргөнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жанжин штабын дарга нарын хамтарсан комиссын дарга, генерал Жозеф Данфорд Сенатын зөвлөлийн хурлаар мэдэгдлээ. 

Ноён Данфорд “Хойд Солонгос пуужин хөөргөх нь маш богино хугацаа гэдэгт итгэж, бэлдэх хэрэгтэй” хэмээв. Ким Жон Ун тив хоорондын баллистик пуужингаар харвах төлөвлөгөөтэй байгаа тул АНУ-ын цэрэг арми цөмийн пуужингаас хамгаалах чадлаа нэмэгдүүлэхийг ч хэлжээ. 

Харин Хойд Солонгосын зүгээс Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед тэднийг буруутгаж байгаа нь дайн зарлаж буй хэрэг гэж үзсэн.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.