Удам дамжсан ягаан алмаазан бөгжний үнэ дэлхийн рекордыг тогтоов

Э.Мөнхтуяа
11 сарын 16, 2018

Ховор ягаан алмааз нь дуудлага худалдаагаар 50.3 сая Швейцар франк (50 сая доллар, £ 38.5 сая) –аар зарагдсан байна. Энэ нь карат тутамд ноогдох үнээрээ дэлхийн рекордыг эвджээ.

Ягаан өнгийн Legacy нь 19 каратын жинтэй бөгөөд Швейцарь улсын Женев хотод болсон дуудлага худалдаанаас АНУ-ын брэнд Харри Винстон тус бөгжийг худалдан авчээ. Карат тутамд 2.6 сая долларын үнэ бүхий ягаан алмааз нь дэлхийн рекордыг тогтоосон гэж Европын дуудлага худалдааны тэргүүлэх Кристи мэдэгджээ.

Дуудлага худалдаанаас өмнө 30 сая доллараар үнэлэгдэж байсан бөгөөд зөвхөн 5 минутын дараа л дээрх дэлхийн рекордыг тогтоосон үнээр зарагджээ.

Очир алмаазын шинэ эзэд Pink Legacy-ийг Winston Pink Legacy хэмээн нэрийдсэн байна.


Эх сурвалж: https://www.bbc.com

Холбоотой сэдвүүд

алмааз бөгж ягаан алмааз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.