Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлж байна | Peak News

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

П.Мөнгөнсор
08 сарын 06, 2023

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж,  246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. 

Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн ОБЕГ-т Нэгдсэн шуурхай штабыг, ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нийслэлийн Шуурхай штабыг тус тус байгуулан, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга, Д.Сумьяабазар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна. 

Алба хаагчид үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх, самналтын ажлыг хийж, сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна. 

Мөн тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин тэргийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байна.

Холбоотой сэдвүүд

онцгойбайдал үер2023

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.