ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өчигдрөөс онцолж байна

peak.mn
08 сарын 10, 2018

2018, Наймдугаар сарын 10, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооноос ХАА-н хоршоологчдын "ХАА-н тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо" сэдэвт улсын зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт 2018.08.13-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, ХАА-н бирж, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон 17 аймгийн 220 гаруй хоршоологчид оролцох гэж байна.



2018, Наймдугаар сарын 9, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Ерөнхий сайд “Зөв амьдрах ухаан" төвд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан өнөөдөр  “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав. Үргэлжлүүлж унших


2. Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарын үнийг нэмэхийг шаардав

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 50 орчим аж ахуй нэгжийн 1500 гаруй жолооч нарыг төлөөлөн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг энэ сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т хүргүүлжээ. Үргэлжлүүлж унших


3. ФОТО: БНХАУ-д суралцах 40 оюутанд урилга гардууллаа

Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ. Үргэлжлүүлж унших


4. Б.Жагар: Монголын бүх шатны байгууллага хууль бус үйлдлийг хамгаалж буй учир НҮБ-д хандлаа

"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс өнөөдөр Оюутолгой компанийн төв оффисын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөн нь НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хандаж Давуу байдал олгохгүй байх тухай хүсэлт гаргаж буй аж. Үргэлжлүүлж унших


5. Гурван уулчин сураггүй алга болжээ

Францын Монблан ууланд авирч явсан Италийн гурван уулчин сураггүй алга болсон тухай France 3 радиостанц мэдээлсэн байна.
 
Аврагчдын өгсөн мэдээллээр, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уулчин мягмар гарагийн өглөө авирч эхэлснээсээ хойш холбоо бариагүй ажээ. Үргэлжлүүлж унших 




Холбоотой сэдвүүд

мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.